Sunday, January 24, 2010
Thursday, December 3, 2009
Галилейн хуруу олдов

Бусдаас ухаантай харх “төрүүлэв”

Түүнийг илүү ухаалаг, ой санамж сайтай болгохын тулд эхийн хэвлийд байхад нь генд нь өөрчлөлт хийжээ. Ой санамжийг хянадаг NR2B генийг нь генетикийн материалаар хүчирхэгжүүлсэн аж.
Танин мэдэхүй
Эверестийн оргилд гарсан өвгөн Гиннест бүртгэгдэв

Нас ахих тусам тольдох нь ихэсдэг

Дуучин BONO Chelsea-гийн DIDIER DROGBA-тай хамтарч ДОХ-ын эсрэг тэмцэнэ.

Хэрэг хуучирдаггүй

-Иргэний үг-
Олон улсад цагаан захтны хэмээн нэрлэгддэг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн хэрэг сүүлийн үед Монголд тун элбэгшсэн. Ийм хэрэгт орооцолдон хууль, шүүхийн хаалга татаж шалгуулж байсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд харин ямар нэг ял зэм үүрэлгүй эгээ л гавъяа байгуулсан баатар шиг хээв нэг алхаж яваа нь зүйд нийцнэ гэж үү.
Хууль хяналтын байгууллагынхан эрх мэдэлтний өмнө бөхийж, хүчгүй нэгнийг шийтгэдэг хоёр нүүрээр хууль номыг сахиулдгийн уршгаар Монголд эрүү, иргэний, авлигын дуулиант хэргүүд шийдэгдэхгүй олон жилийн нүүр үзэж, зарим нь мартагдахад хүрч байгааг цорын ганцхан жишээнээс тодорхой харж болно.
Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга

Загварын наадам ойртлоо

Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ авъяаслаг дизайнеруудын ур чадварыг гайхуулж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлж дүгнэх боломжтой “Гоёл-2010" наадам ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулагдах юм. Мэдээж хэрэг, уг наадмын шилдгүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа нь топ моделийн шалгаруулалт билээ.
А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа

-Гадуур танай киноны II анги хийгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл таржээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тийм үү. Ямарч байсан бидний хийсэн кино хүмүүст хүрч байна. Одоогоор хоёрдугаар ангиа хийнэ гээд зохиолоо бариад суусан юм алга. Гэхдээ энэ талаар яригдаж байгаа.
"Би ч бас найдаж байна"

2010 оны улсын төсөв батлагдаад цөөн хонож байна. Төсөв тойрсон маргаан мэтгэлцээн хаа сайгүй өрнөж, тэр хэрээр Сангийн яамны боловсруулж, УИХ-ын баталсан төсвийн тухай хуулийн булхай олон нийтэд ил болсоор байна. Аливаа “но”-той бүхнээ нууж хаахаар санаархдаг манай мэргэн төр энэ удаад ч сурсан зангаа тавьсангүй.
“Ардчиллын өргөө” 20 давхар өндөр байх гэнэ
Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг угтан АН-ын төв байрны суурин дээр баригдах “Ардчиллын Өргөө” цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12:06 цагт болохоор товлогджээ.
Өнгөрсөн хавар л газраа хувьчилж авч өөрийн гэсэн өмчтэй болсон тус нам хорин жилийнхээ түүхэн ой дээр хүзүүвчин дэх жижиг байшингаа шинэчилж шинэ өргөөтэй болохоор төлөвлөөд байгаа нь энэ.
Хадны мангаа

Шуурхай ажиллаж чадсан Монголбанкинд талархал илэрхийлье. Арилжааны “Зоос” банк корпорацийн муу менежмент хийж байсан учир дампуурлаа. Эдийн засгийн хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөө дандаа муу байгаагүй. Хэн нь амьдрах чадвартай вэ гэсэн асуултын хариуг чухамдаа хямрал хэлж өгч байна. “Зоос” банк халуурч байгааг зарлаж, шууд эмчилгээ хийж эхэлсэн Монгол улсын Төв банкны бодлого зөв юм. Яг нэг жилийн өмнө “Анод”-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдож эхлэхэд Монголбанк харин өнөөдрийнх шиг шуурхай ажиллаагүй.
Баабар: Жаран найм

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө

Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
"Ливерпуль" аваргуудын лигийн шилдэг 16-д шалгарч чадсангүй
"F" хэсэгт "Барселона" талбай дээрээ "Интер"-ийг 2:0-ээр төвөггүйхэн буулган авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Хасагдах шатанд шалгарахын тулд каталончууд ирэх сарын 9-нд Киевийн "Динамо"-ийн талбай дээр ялагдахгүй байх хэрэгтэй.
“Ванкувер- 2010” өвлийн олимпийн нээлт 1100 ам.доллар
Канадын Ванкувер хотод өвлийн олимп эхлэхэд 79 хоног үлдлээ.
Өвлийн олимпийн тасалбарууд аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн байна. Олимпийн нээлтийг A зэрэглэлийн суудлаас үзэхэд 1100 ам.доллар, B -730 ам.доллар, C- 550 ам.доллар, D- 175 ам.доллар юм байна.
Өвлийн олимпийн тасалбарууд аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн байна. Олимпийн нээлтийг A зэрэглэлийн суудлаас үзэхэд 1100 ам.доллар, B -730 ам.доллар, C- 550 ам.доллар, D- 175 ам.доллар юм байна.
Сээр Алекс Аврам Грантыг сургаж өглөө

Өнгөрсөн бямба гаригийн үдэш Английн премьер лигийн XIV тойргийн долоон тоглолт боллоо.
Энэ өдөр Лондоны "Челси"-гийн араас нэхэж яваа "Манчестер Юнайтед" "Портсмут"-ын талбайд зочлон тоглож, 4:1-ээр бут ниргэлээ. "Улаан чөтгөрүүд"-ийн довтлогч Уэйн Руни гурван гоол оруулж тоглолтын гол баатраар тодров. Гэхдээ хоёр гоолыг тэрбээр торгуулийн цохилтоос оруулсан. Дөрөв дэх гоолыг "МанЮ"-гийн амьд домог Райан Гиггз орууллаа.
“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол

Уг наадам нь 2002 оноос уламжлал болж шилдэг тамирчдыг шалгаруулж ирсэн билээ. Анхны "Бөртэ Чоно"-ын эзнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорсон. Харин энэ удаа хэн шалгарах вэ гэдэг нь таавар хэвээр байна.
Subscribe to:
Posts (Atom)