Thursday, December 3, 2009

Танин мэдэхүй

Эверестийн оргилд гарсан өвгөн Гиннест бүртгэгдэв
http://i.dailymail.co.uk/i/pix/2008/05/25/article-1021657-0161016C00000578-855_233x423.jpgДэлхийн дээвэр хэмээн өргөмжлөгддөг Эверестийн ноён оргилд 76 насандаа гарсан Балбын иргэн Мин Бахадур Шерчан Гиннесийн аварга амжилтын номонд албан ёсоор тэмдэглэгдэж, батламжаа гардан авлаа. Өмнөх дээд амжилтыг 71 насандаа Эверестийн оргилд гарсан, Японы иргэн Кацусуке Янагисава эзэмшиж байсан юм.

М. Шерчан 2008 оны тавдугаар сард 76 нас 340 хоногтойдоо Эверестийн оргилд гарсан юм. Ахмад уулчинд батламжийг нь гардуулах ёслолд тус улсын Ерөнхий сайд Мадхав Кумар оролцож, баяр хүргэсэн байна. М.Шерчан “Би хамгийн өндөр оргилд гарах гэж, эсвэл амиа хорлох гэж авиралт хийдэггүй. Дэлхийн амар амгалангийн төлөө үүнийг хийдэг” гэлээ.

Эверестийн оргилтой холбоотой олон дээд амжилтыг энэ уулын бэлд төрсөн балбууд эзэмшдэг. Дэлхийн дээвэрт хамгийн хурдан, хамгийн залуудаа гарсан, тэнд хамгийн урт хугацааг өнгөрөөсөн гэсэн дээд амжилтыг тэд тогтоос

No comments:

Post a Comment