Thursday, December 3, 2009

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна
Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ эдүгээ 153 орныг эгнээндээ нэгтгэсэн худалдааны хамгийн том бөгөөд нөлөө бүхий байгууллага болж чадсан. 153 орны худалдааны сайд нар энэ өдрүүдэд Женев хотноо ээлжит 7 дугаар бага хурлаа хийж байгаа юм.

Манай улс ДХБ-д 1997 онд нэгдэн орсноос хойшхи хугацаанд 2001, 2003, 2005 онд тус тус болсон Сайд нарын бага хуралд оролцож ирсэн. Бага хурал нь ДХБ-ын шийдвэр гаргагч байгууллага бөгөөд хоёр жил тутам хуралддаг журамтай.

Энэ удаагийн бага хурал "ДХБ, олон талт худалдааны тогтолцоо, өнөөгийн дэлхийн эдийн засгийн орчин” сэдвээр явагдаж байна. Гишүүн орнууд олон талт худалдааны тогтолцооны талаар ерөнхий дүгнэлт өгч, улс төрийн байр сууриа илэрхийлэх зорилготой. ДХБ-ын хүрээнд явагдаж байгаа одоогийн буюу Дохагийн хэлэлцээ нь “хөгжлийн” гэсэн тодотголтой. Энэ нь хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудын олон улсын худалдаанаас авах үр ашиг болон тэдний олон улсын худалдаан дахь оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Манай улс хэлэлцээг түргэвчлэн дуусгах байр суурь баримталж буйгаа илэрхийлэхээр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргил тэргүүтэй төлөөлөгчид бага хуралд оролцож байгаа талаар Гадаад Харилцааны яам мэдээлж байна.

Мөн түүнчлэн төлөөлөгчид олон талт худалдааны тогтолцоо болон ДХБ-ын талаар байр сууриа илэрхийлэх ажээ.

No comments:

Post a Comment