Нэг хэсэг үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгддэг байсан Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга, хошууч Н.Энхтөр хүн зодож танхайрсан байна. Энэ хэрэг cap гаруйн өмнө болсон ч дүрс бичлэг нь бууж үлдсэн. Түүний ийнхүү нударга зангидах болсон шалтгаан нь автомашиныхаа дугаарыг хадалгүй салхи татуулан хурдалж явсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү гэнэ.
Түүнийг хүмүүс сэхүүн, онгироо гэдгээр нь мэдэж байж болно. Тиймдээ ч "Ш.Сайхансамбуугийн хүү зодуулж байхдаа таарсан амьтан" гэж ярих нь олон. Гэхдээ өнөөдөр аль ч хуульд "цагдаа хүн зодож" болно гэсэн зүйл заалт байдаггүй. Хойшид ч гарахгүй биз. Гэтэл дугаараа хадаагүй явсан хүнийг хошууч Н.Энхтөр хөөж гүйцээд III хороололд байх гэрийнх нь гадаа зодсон аж. Түүгээр ч тогтохгүй түүний хувцсыг урж, тасдан ноцолдож байхад гишүүний жолооч гарч ирээд болиулахыг оролдсон ч Н.Энхтөр жолоочийг ч гэсэн зодож, машин мөргүүлэн ёстой л жүжиг гэдгийг тавьсан юм байх. Одоо зодуулсан жолооч шүүх эмнэлгээр явж, хуулийн байгууллагаар хэргээ шийдүүлэхээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчихсөн байгаа.
Замын соёлтой хөдөлгөөнийг иргэдэд ухамсарлуулахын төлөө ажиллаж явдаг эрхэм тийм зан гаргана гэж хэн мэдэхэв. Цагдаагийн төлөөлөл болсон албан тушаалтан нь иймэрхүү зан гаргаж байна. Болсон явдлын талаар Ш.Сайхансамбуугаас ч үгүйсгээгүй. Бүр оногдсон ажлаа хийлгүй бусдын үүргийг хуваалцан замын хөдөлгөөн зохицуулж явсаныг нь гайхаад барахгүй байгаагаа хэлж байсан юм.
Ямартай ч болсон явдал энэ. Энэ талаар хошууч Н.Энхтөрөөс тодрууллаа.
-Хүн зодож танхайрсан юм уу?
-Тийм зүйл огт болоогүй. Гэтэл хүмүүс гадуур тэгж л яриад байх юм.
-Тийм зүйл огт болоогүй. Гэтэл хүмүүс гадуур тэгж л яриад байх юм.
-Ш.Сайхансамбуу гишүүн өөрөө энэ бүхнийг баталж байгаа?
-Тэр хүн хийх зүйлгүй болчихоод худал зүйл ярьж явдаг юм байлгүй дээ. Надад хүн зодож явахаас илүү чухал ажил их байна.
-Тэр хүн хийх зүйлгүй болчихоод худал зүйл ярьж явдаг юм байлгүй дээ. Надад хүн зодож явахаас илүү чухал ажил их байна.
-Таныг Ш.Сайхансамбуугийн гэрийн гадаа зодоон хийж байгаа чинь хяналтын камерт бичигдсэн байна лээ?
-Тэр бичлэг дээр байгаа дүрс би мөн нь мөн. Гэхдээ зодоон хийж байгаа гэсэн бичлэг байхгүй. Зүгээр л миний дүрс бичигдсэн байгаа.
-Тэр бичлэг дээр байгаа дүрс би мөн нь мөн. Гэхдээ зодоон хийж байгаа гэсэн бичлэг байхгүй. Зүгээр л миний дүрс бичигдсэн байгаа.
-Та тэднийд яах гэж очсон юм бэ?
-Машин нь дугааргүй явж байсан болохоор араас нь очсон юм.
-Машин нь дугааргүй явж байсан болохоор араас нь очсон юм.
-Таны албан үүрэг өөр. Замын хөдөлгөөнийг зохицуулж болдог юм уу?
-Замын цагдаагийнхны үндсэн үүрэг чинь хөдөлгөөн зохицуулж, хэв журам тогтоох шүү дээ. Үүнийхээ дагуу зөрчил гаргасан жолоочид шаардлага тавих эрхтэй.
-Замын цагдаагийнхны үндсэн үүрэг чинь хөдөлгөөн зохицуулж, хэв журам тогтоох шүү дээ. Үүнийхээ дагуу зөрчил гаргасан жолоочид шаардлага тавих эрхтэй.
-Зодуулсан гэх жолооч таныг шүүхэд өгсөн байна лээ?
-Тийм л байна лээ. Тэгсэн ч буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Тэр үед хэнийх нь зөв байсан гэдэг харагдах болно. Тэгээд ч ер нь Ш.Сайхансамбуу гэж хүн худал зүйл яриад явах завтай л юм байна. Харин надад ховоор хөөцөлдөх зав алга.
Хэв журам, сахиулах үүрэгтэй, тангараг өргөсөн цагдаагийн ажилтнууд энгийн иргэдийг элдвээр доромжлох нь энүүхэнд байсан. Бүр сүүлдээ хэн дуртайгаа хөөж гүйцээд зодож, нүдэн гарынхаа чилээг гаргадаг моод дэлгэрч байх шив дээ. Ер нь цагдаа хүн зодсон, бүр амь насыг нь бүрэлгэж байсан тохиолдол олон бий. Хэзээ тэд и
-Тийм л байна лээ. Тэгсэн ч буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Тэр үед хэнийх нь зөв байсан гэдэг харагдах болно. Тэгээд ч ер нь Ш.Сайхансамбуу гэж хүн худал зүйл яриад явах завтай л юм байна. Харин надад ховоор хөөцөлдөх зав алга.
No comments:
Post a Comment