Thursday, December 3, 2009

“Ардчиллын өргөө” 20 давхар өндөр байх гэнэ

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг угтан АН-ын төв байрны суурин дээр баригдах “Ардчиллын Өргөө” цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12:06 цагт болохоор товлогджээ.
Өнгөрсөн хавар л газраа хувьчилж авч өөрийн гэсэн өмчтэй болсон тус нам хорин жилийнхээ түүхэн ой дээр хүзүүвчин дэх жижиг байшингаа шинэчилж шинэ өргөөтэй болохоор төлөвлөөд байгаа нь энэ. “Ардчилалын Өргөө” цогцолборын шилдэг зураг төслийг өнөөдөр тодруулж, түүний дагуу ирэх бүтэн ням гаригт намын удирдлагууд шавь тавихаар төлөвлөсөн аж. Ямартай ч МАХН шатаагдсан байшингийнхаа суурин дээр 12 давхар өндөр байшин барьж эхлээд байгаа бол АН-ынхан юу дутахав гэсэн шиг 20 жилийн ойг бэлгэдсэн 20 давхар сүрлэг байшин барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хөрөнгө мөнгө ихээхэн шаардагдах энэ байшингаа тэд гишүүд, дэмжигчдийн хандивын хөрөнгөөр босгохоор хандивын данс хүртэл нээхээр болжээ.

No comments:

Post a Comment