Thursday, December 3, 2009

Галилейн хуруу олдов


http://www.travelnews.mn/images/stories/dotood_medee/gadaad_medee/Galileo-Galilei.gifИх эрдэмтэн Галилео Галилейн шарилыг 1735 онд Италийн Флоренцын цогчин дуганд шилжүүлэх үеэр баруун гарынх нь гурван хуруу, шүд, нурууны яс нь алга болсон аж. Удалгүй нэг хуруу, нурууны яс нь олдсон. Өдгөө долоовор хуруу нь Флоренцын Шинжлэх ухааны түүхийн музейд, нурууны яс нь түүний багшилж асан Padua их сургуульд хадгалагдаж байдаг. Үлдсэн хоёр хуруу, шүд нь Италийн нэгэн тайжийн гэрт үе дамжин хадгалагдаж байгаад 1905 оны орчим сураггүй алга болсон юм.

Бусдаас ухаантай харх “төрүүлэв”

http://www.sciencecodex.com/test/sciencecodex-bf6p9948E8mY7D7q.jpg
Дэлхийн хамгийн ухаантай хархыг  Их Британийн эрдэмтэд “зохион бүтээв”. Hobbie-J гэж нэрлэсэн энэ харх ой санамжийн хувьд бусдаасаа гурав дахин илүү гэнэ.

Түүнийг илүү ухаалаг, ой санамж  сайтай болгохын тулд эхийн хэвлийд байхад нь генд нь өөрчлөлт хийжээ. Ой санамжийг хянадаг  NR2B  генийг  нь генетикийн материалаар хүчир­хэгжүүлсэн аж.

Танин мэдэхүй

Эверестийн оргилд гарсан өвгөн Гиннест бүртгэгдэв
http://i.dailymail.co.uk/i/pix/2008/05/25/article-1021657-0161016C00000578-855_233x423.jpgДэлхийн дээвэр хэмээн өргөмжлөгддөг Эверестийн ноён оргилд 76 насандаа гарсан Балбын иргэн Мин Бахадур Шерчан Гиннесийн аварга амжилтын номонд албан ёсоор тэмдэглэгдэж, батламжаа гардан авлаа. Өмнөх дээд амжилтыг 71 насандаа Эверестийн оргилд гарсан, Японы иргэн Кацусуке Янагисава эзэмшиж байсан юм.

Нас ахих тусам тольдох нь ихэсдэг

http://www.gizmopeek.com/images/sms-mirror1.jpg
Эмэгтэйчүүд нас ахих тусмаа тольдох нь их болдог агаад энэ нь өөрийгөө залуу хүмүүстэй харьцуулан дүгнэж, хөгширч байна гэсэн дарамтад ордогтой холбоотой гэнэ.Их Британийн бүжгийн багш Ирене Истри, сэтгэл судлаач Эмма Кенни нар 35-69 насны 100 эмэгтэйг оролцуулсан судалгаагаараа энэ бүхнийг тогтоожээ.

Дуучин BONO Chelsea-гийн DIDIER DROGBA-тай хамтарч ДОХ-ын эсрэг тэмцэнэ.

http://2.bp.blogspot.com/_dvsbBl7nnLY/RoPVgF-40aI/AAAAAAAAAVk/y9QhopxTpaw/s320/drogba4.jpgХүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулдагаараа алдартай U2 хамтлагын дуучин Bono болон Оросын тэрбумтан Роман Абрамович-ийн баг болох Английн алдарт Chelsea багийн довтлогч Didier Drogba нар хамтран ДОХ өвчний эсрэг Улаан аянг эхлүүлжээ.
11-р сарын 30-нд буюу өнгөрсөн даваа гаригт Лондонд хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Nike корпорацитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь сая сая долларыг хандиваар цуглуулж AIDS болон HIV-ын эсрэг тэмцэхэд тус болно гэж үзэж байгаагаа дуучин БОНО ярьжээ.

Хэрэг хуучирдаггүй

Хэрэг хуучирдаггүй
-Иргэний үг-
Олон улсад цагаан захтны хэмээн нэрлэгддэг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн хэрэг сүүлийн үед Монголд тун элбэгшсэн. Ийм хэрэгт орооцолдон хууль, шүүхийн хаалга татаж шалгуулж байсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд харин ямар нэг ял зэм үүрэлгүй эгээ л гавъяа байгуулсан баатар шиг хээв нэг алхаж яваа нь зүйд нийцнэ гэж үү.
Хууль хяналтын байгууллагынхан эрх мэдэлтний өмнө бөхийж, хүчгүй нэгнийг шийтгэдэг хоёр нүүрээр хууль номыг сахиулдгийн уршгаар Монголд эрүү, иргэний, авлигын дуулиант хэргүүд шийдэгдэхгүй олон жилийн нүүр үзэж, зарим нь мартагдахад хүрч байгааг цорын ганцхан жишээнээс тодорхой харж болно.

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга
Моод Монголоор дуусдаг гэгчээр Дэлхийн эдийн засгийн хямрал биднээр дуусах бололтой. АНУ-д эдийн засаг сэргэж байна гэсэн сайхан мэдээ дуулдаж буй ч манай улсын хувьд хямрал ид эрчээ аваад хэцүү л байна. Ядаж байхад хямрал дээр дарамт ирнэ. Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар гэж төслийн мөнгө идэж сурсан нөхөр бий. Энэ эрхэм цахилгааны үнэ нэмэхгүй бол станцууд хэцүүдлээ гээд том дуугардаг болжээ. Ёстой дарамттай.

Загварын наадам ойртлоо

Загварын наадам ойртлоо
Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, шилдгүүдийг тодруулдаг "Гоёл" наадам ганцхан сарын дараа зохиогдох нь. "Шилмэл загварын ордон", Монголын дизайнеруудын холбооноос хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам өдгөө 22 дахь удаагаа болох гэнэ.
Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ авъяаслаг дизайнеруудын ур чадварыг гайхуулж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлж дүгнэх боломжтой “Гоёл-2010" наадам ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулагдах юм. Мэдээж хэрэг, уг наадмын шилдгүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа нь топ моделийн шалгаруулалт билээ.

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа
"Хэцүү анги" киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа.

-Гадуур танай киноны II анги хийгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл таржээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тийм үү. Ямарч байсан бидний хийсэн кино хүмүүст хүрч байна. Одоогоор хоёрдугаар ангиа хийнэ гээд зохиолоо бариад суусан юм алга. Гэхдээ энэ талаар яригдаж байгаа.

"Би ч бас найдаж байна"

УИХ-ын гишүүд бүхнийг мэдэгч мэргэн жараахай юу?
2010 оны улсын төсөв батлагдаад цөөн хонож байна. Төсөв тойрсон маргаан мэтгэлцээн хаа сайгүй өрнөж, тэр хэрээр Сангийн яамны боловсруулж, УИХ-ын баталсан төсвийн тухай хуулийн булхай олон нийтэд ил болсоор байна. Аливаа “но”-той бүхнээ нууж хаахаар санаархдаг манай мэргэн төр энэ удаад ч сурсан зангаа тавьсангүй.

“Ардчиллын өргөө” 20 давхар өндөр байх гэнэ

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг угтан АН-ын төв байрны суурин дээр баригдах “Ардчиллын Өргөө” цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12:06 цагт болохоор товлогджээ.
Өнгөрсөн хавар л газраа хувьчилж авч өөрийн гэсэн өмчтэй болсон тус нам хорин жилийнхээ түүхэн ой дээр хүзүүвчин дэх жижиг байшингаа шинэчилж шинэ өргөөтэй болохоор төлөвлөөд байгаа нь энэ.

Хадны мангаа

Хадны мангаа


Шуурхай ажиллаж чадсан Монголбанкинд талархал илэрхийлье. Арилжааны “Зоос” банк корпорацийн муу менежмент хийж байсан учир дампуурлаа. Эдийн засгийн хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөө дандаа муу байгаагүй. Хэн нь амьдрах чадвартай вэ гэсэн асуултын хариуг чухамдаа хямрал хэлж өгч байна. “Зоос” банк халуурч байгааг зарлаж, шууд эмчилгээ хийж эхэлсэн Монгол улсын Төв банкны бодлого зөв юм. Яг нэг жилийн өмнө “Анод”-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдож эхлэхэд Монголбанк харин өнөөдрийнх шиг шуурхай ажиллаагүй.

Баабар: Жаран найм

Баабар: Жаран найм
Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины Орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө Америк машиныг танигдахгүй болгосон “ориг” Орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт энд тэндээс түмэн хог цуглуулж байгаад өнөө Орос-Америкийн жаран долоогийн суурин дээр хулхи машин босгоно доо.

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна
Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ эдүгээ 153 орныг эгнээндээ нэгтгэсэн худалдааны хамгийн том бөгөөд нөлөө бүхий байгууллага болж чадсан. 153 орны худалдааны сайд нар энэ өдрүүдэд Женев хотноо ээлжит 7 дугаар бага хурлаа хийж байгаа юм.

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө
Монгол Улс нэн шинэ үеийн хөгжлийн ирээдүйгээ уул уурхайгүйгээр төсөөлөхгүй байгаа. Хариуцлагатай уурхай, зөв менежментийг дагасан бодит тооцоо энэ үед чухал байгаа юм. Стратегийн орд газрууд болон бусад асуудлаар Геологийн холбооны гүйцэтгэх захирал
Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

"Ливерпуль" аваргуудын лигийн шилдэг 16-д шалгарч чадсангүй

Өнгөрсөн мягмар гаригийн шөнө Аваргуудын лигийн V тойргийн тоглолтууд найман тоглолт болов.                  
      
"F" хэсэгт "Барселона" талбай дээрээ "Интер"-ийг 2:0-ээр төвөггүйхэн буулган авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Хасагдах шатанд шалгарахын тулд каталончууд ирэх сарын 9-нд Киевийн "Динамо"-ийн талбай дээр ялагдахгүй байх хэрэгтэй.

“Ванкувер- 2010” өвлийн олимпийн нээлт 1100 ам.доллар

Канадын Ванкувер хотод өвлийн олимп эхлэхэд 79 хоног үлдлээ.
Өвлийн олимпийн тасалбарууд аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн байна. Олимпийн нээлтийг A зэрэглэлийн суудлаас үзэхэд 1100 ам.доллар, B -730 ам.доллар, C- 550 ам.доллар, D- 175 ам.доллар юм байна.

Сээр Алекс Аврам Грантыг сургаж өглөө

Сээр Алекс Аврам Грантыг сургаж өглөө
Өнгөрсөн бямба гаригийн үдэш Английн премьер лигийн XIV тойргийн долоон тоглолт боллоо.
Энэ өдөр Лондоны "Челси"-гийн араас нэхэж яваа "Манчестер Юнайтед" "Портсмут"-ын талбайд зочлон тоглож, 4:1-ээр бут ниргэлээ. "Улаан чөтгөрүүд"-ийн довтлогч Уэйн Руни гурван гоол оруулж тоглолтын гол баатраар тодров. Гэхдээ хоёр гоолыг тэрбээр торгуулийн цохилтоос оруулсан. Дөрөв дэх гоолыг "МанЮ"-гийн амьд домог Райан Гиггз орууллаа.

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол
Монголын үндэсний олимпийн хороо, Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг "Бөртэ Чоно"наадам энэ сарын 22-нд болох гэж байна.
Уг наадам нь 2002 оноос уламжлал болж шилдэг тамирчдыг шалгаруулж ирсэн билээ. Анхны "Бөртэ Чоно"-ын эзнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорсон. Харин энэ удаа хэн шалгарах вэ гэдэг нь таавар хэвээр байна.

Австралийн Квинсланд мужид Монголчуудын холбоо байгуулагдлаа

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны бүтэн сайн өдөр Австралийн Квинсланд мужийн Монголчууд хуран цуглаж Монголчуудын холбоо байгуулжээ.

Тус хуралдаанаас долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулж, Холбооныхоо тэргүүнээр Ё. Гантулгыг сонгосон байна. Ё.Гантулга нь Квинсландын Технологийн Их Сургуулийг 2005 онд Техникийн шинжлэх ухааны магистрээр төгсөж, одоо Делл болон Юнисис компанид инженерийн ажил хийдэг ажээ.

“Баабар ах аа шагналаасаа татгалзчих, тэх үү. Шинэ үеийн залуучууд үүнийг хүсч байна”

“Баабар ах аа шагналаасаа татгалзчих, тэх үү. Шинэ үеийн залуучууд үүнийг хүсч байна”
Улс тунхагласаны баяраа Монголчууд байгаа газар бүрдээ хэр хэмжээндээ өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Мэдээж, гадаадад байгаа Монголчуудын хувьд энэ өдөр амралтын өдөр биш тул өмнө, хойно нь тэмдэглэсэн тохиолдолууд зөндөө бий. Монгол хүн дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж, амьдарч байхдаа эх орон, нутаг усаа үргэлж санагалзан, сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байдаг нь монгол хүний төрөлхийн мөн чанар. Хилийн чанадад байгаа монголчууд Монгол эх орноороо бахархан тухайн оршин суугаа газраа хоёулахнаа бүр ганцаараа байсан ч ёслон тэмдэглэдэг хамгийн үнэ цэнэтэй эрхэм баяр бол жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог Улс тунхагласны баяр. Сүүлийн 20 жилд бид ардчилсан хүмүүнлэг нийгэм цогцлоон байгуулахаар зорьж байна. Өнөөдөр ардчиллын буянаар монголчууд дэлхийн бараг бүх улс оронд зорчиж, суралцаж, ажиллаж, амьдрах болсон.

Анхны хүн

Анхны хүн
-Танин мэдэхүй-
Хамгийн анхны primate-ууд одоогоос 69 сая жилийн өмнө буюу палеоцений эринд буй болсон гэж үздэг. Харин хамгийн анхны hominid-ууд буюу их тархитай, хоёр хөл дээрээ явдаг хүн төрхт амьтан 5.6-5.4 сая жилийн өмнө амьдарч байжээ. Үүнийг гэрчлэх хамгийн анхны олдвор болох таван см урт хоёр шүдтэй эрүүний яс Кени улсын Баринго нурын хавиас 1984 онд олдсон билээ. Hominid-уудын дараа тэднээс арай илүү "чадварлаг" homo-нууд 2.5 сая жилийн өмнө амьдарч байсныг Кени болон Эфиопийн газар нутгаас олдсон археологийн олдворууд гэрчилнэ.
Орчин үеийн хүний Homosapins-уудын өмнөх үе болох зогсоогоороо явдаг Homoerectus /босоо хүн/-ийн төлөөлөгч болох 12 настай эрэгтэй хүүхдийн бараг бүтэн араг яс мөн Кенийн газар нутгаас 1984 онд олжээ.

Орос, Монголын найрамдлын түшиг тулгуур

Орос, Монголын найрамдлын түшиг тулгуур
Монголын бараг хүн бүр таних хүний 75 насны ой өнөөдөр болж байна. Энэ нь ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, мөн Вьетнам улсын хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко юм.

Виктор Васильевичтай "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагч Ольга Павлович уулзаж, түүний амьдралд нь тохиосон баяр, гунигтай үйл явдал, хүнд хэцүү хэрнээ сонирхолтой сансрын нисэгч гэсэн мэргэжил, олон нийтийн үйл ажиллагааны тухай ярилцжээ.

Архи уулгахгүй гэсний төлөө охиныхоо нүдийг сохолжээ

Архи уулгахгүй гэсний төлөө охиныхоо нүдийг сохолжээ
Хан-Уул дүүрэгт энэ эмгэнэлт хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ. Тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух Ш.Баярсайханыд найз Зоригоо нь хөдөөнөөс ирж хамт архиджээ. Архины халуунд тэд маргалдаад байхаар нь Ш.Баярсайханы охин 12 настай С 04.00 цагийн үед “Одоо архи уухаа боль” гэж хэлсэн аж. Гэтэл аав нь уурсаж савхаар охиныхоо баруун нүдийг хатгаж гэмтээсэн гэнэ.

Улаанбаатарын гудамжин дахь граффитиуд

Улаанбаатарын гудамжин дахь граффитиуд
Нийслэлийн гудамжинд хааяахан таарах граффитиуд нүдэнд тусна. Гэвч дийлэнх нь нарны зам буюу Нарантуул худалдааны төв хүртэлх шулуун зам дагуу байна.
Ханан дээр сахилгагүй хүүхэд эрээчжээ” хэмээн та хэнэггүйхэн хажуугаар нь өнгөрдөг байх. Гэвч ханан дээрх зураг буюу граффитийн урлаг нь зүгээр нэг сахилгагүй хүүхдийн эрээчээд байдаг зүйл биш болохыг та бүхэн манай фото мэдээнээс хүлээн авах болно.

Цагдаа иргэд рүүгээ гар далайхаа хэзээ болих юм бол

Нэг хэсэг үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгддэг байсан Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга, хошууч Н.Энхтөр хүн зодож танхайрсан байна. Энэ хэрэг cap гаруйн өмнө болсон ч дүрс бичлэг нь бууж үлдсэн. Түүний ийнхүү нударга зангидах болсон шалтгаан нь автомашиныхаа дугаарыг хадалгүй салхи татуулан хурдалж явсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү гэнэ.

Монголын Боулингийн баг тамирчид зүүн азийн наадамд оролцохоор мордлоо

Мобикомын үйлчилгээг үзүүлэгч Ньютел ХХК нь Монголын боулингийн холбоотой хамтран ажиллаж байгаа билээ. Дэлхийн шилдэг брэнд болох Brunswick компаний тоног төхөөрөмж, аксоцеруудаар тоноглогдсон 6 замтай М-Боулингийн төвд Монголын Боулингийн холбооны шигшээ баг бэлтгэл сургуулилалтаа хийдэг юм байна.

Удахгүй тоон телевизийн технологи Монголд нэвтэрнэ

Удахгүй тоон телевизийн технологи Монголд нэвтэрнэ
БНСУ-ын Засгийн газар болон тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг Солонгосын хувийн байгууллагууд, Монголын харилцаа холбооны зохицуулах хороо хамтран хөдөлгөөнт тоон интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/ оруулж ирлээ

Sunday, November 1, 2009

Friday, September 25, 2009