Thursday, December 3, 2009

Дуучин BONO Chelsea-гийн DIDIER DROGBA-тай хамтарч ДОХ-ын эсрэг тэмцэнэ.

http://2.bp.blogspot.com/_dvsbBl7nnLY/RoPVgF-40aI/AAAAAAAAAVk/y9QhopxTpaw/s320/drogba4.jpgХүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулдагаараа алдартай U2 хамтлагын дуучин Bono болон Оросын тэрбумтан Роман Абрамович-ийн баг болох Английн алдарт Chelsea багийн довтлогч Didier Drogba нар хамтран ДОХ өвчний эсрэг Улаан аянг эхлүүлжээ.
11-р сарын 30-нд буюу өнгөрсөн даваа гаригт Лондонд хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Nike корпорацитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь сая сая долларыг хандиваар цуглуулж AIDS болон HIV-ын эсрэг тэмцэхэд тус болно гэж үзэж байгаагаа дуучин БОНО ярьжээ.
Bono,::
Бидний хувьд Улаан аянг жирийн л нэг мөнгө цуглуулж тусламжийн ажиллагаа явуулдаг байгууллага байлгахыг хүсээгүй л дээ. Гэхдээ мэдээж энэ тулгамдаж байгаа асуудал дээр хүмүүсийн анхаарлыг татахыг хичээж байна. Бид нар хуулийн мэргэжилтэй маш олон хүмүүсээс санал сонссон. Бидэнд Nike-ийхантай адил бодлого сайтай маркетинг хэрэгжүүлэхийг санал болгосн л доо.
Спортын салбарын алдартнуудаас ганцхан Дрогба ч биш Joe Cole, Marco Materazzi, Lucas Neill, Clint Dempsey болон Seol Ki-Hyeon, нар нэгдэж байгаагаа мэдэгдсэн юм.
Африк тивд нийт 22 сая ДОХ-ын халдвараар өвчилсөн нь тоологдоод байгаа бөгөөд өдөрт 3800 хүн хорвоог орхидог гэсэн судалгаа байдаг юм.
Didier Drogba,::
Улаан аян д оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Тэгээд ч би өөрөө Африк гаралтай дээрээс нь Боно-той хамтарч ажиллан цөөн байсан хүний амь насыг аврах энэ их үйлсэд нэгдэж байгаадаа баяртай байна.  AIDS/HIV бол Африкийг тивийг устгаж байна гэвэл үнэнээс зөрөхгүй байх. Харин Африк байдаг хүмүүс амиа аврахыг ийм амархан зүйл гэдгийг мэдэхгүй байгаа нь харамсалтай байна.
Дуучин Боно-гийн 2006 онд байгуулсан Улаан нийгэмлэг нь өмнө нь Gap, Apple болон Starbucks зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм.

No comments:

Post a Comment