Улс тунхагласаны баяраа Монголчууд байгаа газар бүрдээ хэр хэмжээндээ өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Мэдээж, гадаадад байгаа Монголчуудын хувьд энэ өдөр амралтын өдөр биш тул өмнө, хойно нь тэмдэглэсэн тохиолдолууд зөндөө бий. Монгол хүн дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж, амьдарч байхдаа эх орон, нутаг усаа үргэлж санагалзан, сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байдаг нь монгол хүний төрөлхийн мөн чанар. Хилийн чанадад байгаа монголчууд Монгол эх орноороо бахархан тухайн оршин суугаа газраа хоёулахнаа бүр ганцаараа байсан ч ёслон тэмдэглэдэг хамгийн үнэ цэнэтэй эрхэм баяр бол жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог Улс тунхагласны баяр. Сүүлийн 20 жилд бид ардчилсан хүмүүнлэг нийгэм цогцлоон байгуулахаар зорьж байна. Өнөөдөр ардчиллын буянаар монголчууд дэлхийн бараг бүх улс оронд зорчиж, суралцаж, ажиллаж, амьдрах болсон.
Өнөөдөр интернэтийн ачаар монголчууд бие биетэйгээ хажуудаа байгаа мэт Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх талаар үзэл санаа, санал бодлоо солилцож, ухаанаа уралдуулж, бүх талын мэдээллийг авч, өгөлцөн харилцах болжээ.
Энэ жилийн улс тунхагласны баярын хамгийн шинэ сонин зүйл гэвэл, нэрт нийтлэлт Б. Батбаяр буюу Баабар төрийн шагналаар шагнагдсан явдал байлаа. Мэдээж, олон зүйлийг бодолцож Баабарт анд найз, хамтран тэмцэгч, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь төрийн өндөр хүндтэй шагналыг гардуулсан байх.
Нийгмийн оюун санааны манлай, түүчээ болж явсан Баабарт төрийн шагнал гэдэг хэмжүүрээр хэмжигдэхгүй өөрийн гараар босгосон хөшөө дурсгал бий. Тэр хөшөөгөө нэг л өдөр өөрийн гараар унагаж болохгүй байхаа, Баабар ах минь.
Миний энэ нийтлэл Баабарыг шагнасанд уурлаж бачимдсан хүний бодол санаа биш юм.
Харин нийгмийн оюун санааны түүчээ, залуу үеийг шинэ нийгмийн үзэл санаагаар сэхээрүүлэн гийгүүлэгч Баабар маань яагаад гавьяа шагналд дуртай болж орхиод түүнийг хүлээн авсан бэ гэдэгт л байгаа юм.
Социализмын үеийн бүх юм биднийг мунхруулан, нүдийг маань хааж, ухааныг маань таглаж байсан гэж Баабар ах маань өөрийн нийтлэлээрээ бидэнд яруу тод ухуулан сэнхрүүлсэн.
Социализмын үеийн ихэнхи юмнаас Монголчууд бид татгалзаж чадсан. Харин татгалзаж чадаагүй үлдсэн 3 зүйл одоо болтол амь бөхтэй үлдсэн. Үүнд. 1. Гавьяа шагнал 2. Хөдөлмөрийн буруу үнэлгээ буюу - боолын үнэлгээ 3. Гадаад хүнийг тахин шүтэх явдал.
Үүний нэг болох нь төрөөс хүмүүсээ одон, медаль, гавьяа шагналаар шагнах явдлыг энд өгүүлэх болно.
Социализмын үед боловсрол мэдлэг, боловсрол олж авсан 30 настангуудаас эхсүүлээд, түүнээс дээшхи насны хүмүүс бол оюун ухааны хувьд дахиж хүмүүжигдэх боломжгүй. Иймд нийгмийн нэг үе өнгөрч байж нийгэм шинэчлэгдэнэ гэдгийг Баабар ах өнгөрсөн 20 жилийн турш номлосон, тэр нь ч үнэн болж байна.
Социализмын тэр үеийн хүмүүс ч гавьяа шагналд Баабар шиг ханддаг нь үнэн юм байна.
Ийм явдлыг өөгшүүлж байгаа шинэ Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг ч би ойлгохгүй байна. Та нар ардчиллын алтан хараацайнууд үнэхээр үнэн юм бол ард олныг хордуулж байгаа энэ гавьяа шагналаас татгалзаач. Тэгвэл энэ чинь Шинэ Монголын хөгжилд оруулах хамгийн том гавьяануудын чинь нэг болно шүү.
Миний дараагийн шинэ үеийнхэн энэ гавъяа шагналыг бүр ч ойлгохгүй.
Социализмыг хамгийн их эсэргүүцдэг Баабар өөрөө социализмын үлдэгдэл болох гавьяа шагналыг хүлээн зөвшөөрч, энгэртээ зүүхээр бид одоо хэний үгийг итгэж дагах болж байна аа.
“Гавьяа шагнал бол хуучин нийгмийн үлдэгдэл, зүгээр хар төмөр, би хэзээ ч ийм юм зүүхгүй” гэж Баабар ах бидэнд сургасан сан. Америкийн ардын жүжигчин Майкл Жексон гэж зарладаггүйг бидний үеийнхэн, миний дараагийн дүү нар маань Баабар ахаас мэдэж авсан.
1989 онд Баабар ах 35 настай байжээ. Энэ нийтлэлийг бичиж байгаа би 19 настай жаахан хүүхэд л байжээ.
Одоо 2009 он, 20 жил өнгөрч, 35 настай байсан, Баабар 55 настай болж, 19 настай байсан би 39 настай болжээ. 55 нас бол Монгол хүний хувьд бол тэтгэвэртээ гарахад 5 жил дутуу л нас, насны даваа руу уруудаж явж байгаа нас.
Гэхдээ хүний хөгшрөлтийг биологийн насаар хэмжиж болохгүй л дээ. Сэтгэгч, нийгмийн оюун ухааны тодорхой хэсгийг араасаа дагуулж явдаг байсан Баабар ах маань хөгшрөх болоогүй байна, Харин ч одоо амьдралын ухаан сууж, юмыг улам олон талаас нь харж чаддаг, улам цар хүрээтэй харж дөнгөж л эхэлж байгаа гэж би хувьдаа бодож байна.
Гэтэл сэтгэгчийнхээ хувьд дөнгөж л цэцэглэлт, оргилдоо хүрэх насандаа Баабар ах маань хэтэрхий эрт хөгширч, үзэл бодол, баримтлал, өөрийн хувийн байр сууриасаа буцаж, гавьяа шагнал хүлээн авч байгааг би л хувьдаа ойлгохгүй байна. Миний үеийн олон залуучууд, миний дараагийн үеийн 30-тай, тодруулж хэлбэл 20-той залуучууд бүр ч ойлгохгүй биз ээ.
Монголд гавьяа шагнал авсан хүнийг тоолохоос, гавьяа шагнал аваагүй хүнийг тоолох нь амархан гэж яриа гарсан нь Та бүхэнд юм бодогдуулахгүй байна гэж үү. Энэ бол Монгол орны өнөө цагийн нэг гутамшиг юм шүү. Монгол орны хөгжлийг хойш нь татаж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг маргаангүй мөн.
Гавъяа шагналд дуртай 40 наснаас дээшхи бүх хүмүүст наад гавьяа шагналаа тараагаад тэгээд зогсоож болдоггүй юм уу. Тэгэхгүй бол нөгөө л гавьяа шагналд дуртай хүмүүс чинь 20-той Жавхлангаас эхсүүлээд л тариа шиг ихээр өсөж үржиж байна даа. Өнөөдөр 20-тойдоо гавьяат жүжигчин авч байна. 30-тайдаа Ардын жүжигчин, 40-тэйдээ төрийн шагнал авна гээд л явна даа. Дараа нь шагнах шагнал байх болов уу.
Шагналын төлөө мөнгө хүртэл төлдөг жишиг тогтсон гэж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хэлсэн нь бодит үнэн.
Шинэ үеийн залуучууд өөр болсныг ахмад үеийн та нар минь хараач, мэдрээч, ухаараач.
Та нарын энэ байдлыг залуу үе чинь элэглэн шоолж байна ш дээ.
Шинэ үеийн залуучууд юмыг эрүүл саруулаар харж чаддаг, нийгмийн шударга бус байдалтай эвлэршгүй тэмцдэг, нийгэмд шударга ёс тогтоход итгэдэг, монгол хүмүүс эх нутагтаа өндөр цалин хөлстэй, баян тарган, сэтгэл тайван амьдарч чадна гэж итгэдэг, тийм нийгмийг өөрсдөө хийж бий болгоно гэж тэмүүлж яваа.
Тэд барууны өндөр хөгжилтэй оронд сурч боловсорсон, тэнд мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулсан, хуулийг хүн бүр сахиж биелүүлдэг гэдгийг яс махандаа тултал ойлгож мэдэрсэн.
Шинэ үеийн залуучууд гавьяа шагналд өөрсдийгөө худалдах хүмүүс биш ээ. Бидэнд социализмын үлдэгдэл болох гавьяа шагнал хэрэггүй ээ. Бидэнд эрүүл саруул ухаантай төр, засаг, нийгэм хэрэгтэй.
Баабар ах аа та гавьяа шагналаас татгалзаач. Бид Таны нийтлэлийг уншиж, нүдээ нээж байсан хүмүүс шүү.
Та өөрийн үеийн хоцрогдсон хүмүүстэйгээ адилхан гавьяа шагналд дуртай юм гэж үү. Та уг нь сэтгэн бодогч, нийгмийг ухуулагч нийтлэгч хүн дээ. Би Таныг хоцр
ygaad tatgalzah ?
ReplyDelete