Thursday, December 3, 2009

“Ванкувер- 2010” өвлийн олимпийн нээлт 1100 ам.доллар

Канадын Ванкувер хотод өвлийн олимп эхлэхэд 79 хоног үлдлээ.
Өвлийн олимпийн тасалбарууд аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн байна. Олимпийн нээлтийг A зэрэглэлийн суудлаас үзэхэд 1100 ам.доллар, B -730 ам.доллар, C- 550 ам.доллар, D- 175 ам.доллар юм байна.
Харин олимпийн хаалтын тасалбар 175-775 ам.доллараар зарагдаж эхэлжээ. Хоккейн тоглолтын тасалбар хамгийн өндөр үнэтэй, эрэлттэй байгаа юм байна. Хоккейн эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө тоглолт 775 ам.доллар бол бусад тэмцээнүүдийн тасалбар 25-420 ам.долларт багтаж байна.

No comments:

Post a Comment