Нийслэлийн гудамжинд хааяахан таарах граффитиуд нүдэнд тусна. Гэвч дийлэнх нь нарны зам буюу Нарантуул худалдааны төв хүртэлх шулуун зам дагуу байна.
“Ханан дээр сахилгагүй хүүхэд эрээчжээ” хэмээн та хэнэггүйхэн хажуугаар нь өнгөрдөг байх. Гэвч ханан дээрх зураг буюу граффитийн урлаг нь зүгээр нэг сахилгагүй хүүхдийн эрээчээд байдаг зүйл биш болохыг та бүхэн манай фото мэдээнээс хүлээн авах болно.
Хэдийгээр гадны улс орных шиг өндөр түвшинд хүртлээ хөгжөөгүй ч үндэснийхээ хэв маягийг агуулсан граффитиуд өөрийн эрхгүй нүдэнд туссан юм.
Зарим улс оронд граффитчидыг ханан дээр зураг зурахыг хориглож, хатуу арга хэмжээ авдаг бол зарим орон зөвшөөрдөг. Манай улсын хувьд граффитийг зөвшөөрсөн эсвэл хориглосон ямар нэгэн хууль, дүрэм одоогоор байхгүй.
Граффити нь 1970-аад оны дундуур Нью-Йоркт анх үүссэн гэдэг. Ийнхүү аль ч нийгмийн залуусын дунд байсаар ирсэн хуучинсаг, ёсчилсон үзэл баримтлалын эсрэг өөрсдийн дуу хоолойгоо зургаар илэрхийлсэн нэгэн төрлийн урлаг болон хөгжсөөр иржээ.
No comments:
Post a Comment