Sunday, January 24, 2010

амар байна уу?

Сайн байна уу? улсын нийслэл

Thursday, December 3, 2009

Галилейн хуруу олдов


http://www.travelnews.mn/images/stories/dotood_medee/gadaad_medee/Galileo-Galilei.gifИх эрдэмтэн Галилео Галилейн шарилыг 1735 онд Италийн Флоренцын цогчин дуганд шилжүүлэх үеэр баруун гарынх нь гурван хуруу, шүд, нурууны яс нь алга болсон аж. Удалгүй нэг хуруу, нурууны яс нь олдсон. Өдгөө долоовор хуруу нь Флоренцын Шинжлэх ухааны түүхийн музейд, нурууны яс нь түүний багшилж асан Padua их сургуульд хадгалагдаж байдаг. Үлдсэн хоёр хуруу, шүд нь Италийн нэгэн тайжийн гэрт үе дамжин хадгалагдаж байгаад 1905 оны орчим сураггүй алга болсон юм.

Бусдаас ухаантай харх “төрүүлэв”

http://www.sciencecodex.com/test/sciencecodex-bf6p9948E8mY7D7q.jpg
Дэлхийн хамгийн ухаантай хархыг  Их Британийн эрдэмтэд “зохион бүтээв”. Hobbie-J гэж нэрлэсэн энэ харх ой санамжийн хувьд бусдаасаа гурав дахин илүү гэнэ.

Түүнийг илүү ухаалаг, ой санамж  сайтай болгохын тулд эхийн хэвлийд байхад нь генд нь өөрчлөлт хийжээ. Ой санамжийг хянадаг  NR2B  генийг  нь генетикийн материалаар хүчир­хэгжүүлсэн аж.

Танин мэдэхүй

Эверестийн оргилд гарсан өвгөн Гиннест бүртгэгдэв
http://i.dailymail.co.uk/i/pix/2008/05/25/article-1021657-0161016C00000578-855_233x423.jpgДэлхийн дээвэр хэмээн өргөмжлөгддөг Эверестийн ноён оргилд 76 насандаа гарсан Балбын иргэн Мин Бахадур Шерчан Гиннесийн аварга амжилтын номонд албан ёсоор тэмдэглэгдэж, батламжаа гардан авлаа. Өмнөх дээд амжилтыг 71 насандаа Эверестийн оргилд гарсан, Японы иргэн Кацусуке Янагисава эзэмшиж байсан юм.

Нас ахих тусам тольдох нь ихэсдэг

http://www.gizmopeek.com/images/sms-mirror1.jpg
Эмэгтэйчүүд нас ахих тусмаа тольдох нь их болдог агаад энэ нь өөрийгөө залуу хүмүүстэй харьцуулан дүгнэж, хөгширч байна гэсэн дарамтад ордогтой холбоотой гэнэ.Их Британийн бүжгийн багш Ирене Истри, сэтгэл судлаач Эмма Кенни нар 35-69 насны 100 эмэгтэйг оролцуулсан судалгаагаараа энэ бүхнийг тогтоожээ.

Дуучин BONO Chelsea-гийн DIDIER DROGBA-тай хамтарч ДОХ-ын эсрэг тэмцэнэ.

http://2.bp.blogspot.com/_dvsbBl7nnLY/RoPVgF-40aI/AAAAAAAAAVk/y9QhopxTpaw/s320/drogba4.jpgХүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулдагаараа алдартай U2 хамтлагын дуучин Bono болон Оросын тэрбумтан Роман Абрамович-ийн баг болох Английн алдарт Chelsea багийн довтлогч Didier Drogba нар хамтран ДОХ өвчний эсрэг Улаан аянг эхлүүлжээ.
11-р сарын 30-нд буюу өнгөрсөн даваа гаригт Лондонд хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Nike корпорацитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь сая сая долларыг хандиваар цуглуулж AIDS болон HIV-ын эсрэг тэмцэхэд тус болно гэж үзэж байгаагаа дуучин БОНО ярьжээ.

Хэрэг хуучирдаггүй

Хэрэг хуучирдаггүй
-Иргэний үг-
Олон улсад цагаан захтны хэмээн нэрлэгддэг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн хэрэг сүүлийн үед Монголд тун элбэгшсэн. Ийм хэрэгт орооцолдон хууль, шүүхийн хаалга татаж шалгуулж байсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд харин ямар нэг ял зэм үүрэлгүй эгээ л гавъяа байгуулсан баатар шиг хээв нэг алхаж яваа нь зүйд нийцнэ гэж үү.
Хууль хяналтын байгууллагынхан эрх мэдэлтний өмнө бөхийж, хүчгүй нэгнийг шийтгэдэг хоёр нүүрээр хууль номыг сахиулдгийн уршгаар Монголд эрүү, иргэний, авлигын дуулиант хэргүүд шийдэгдэхгүй олон жилийн нүүр үзэж, зарим нь мартагдахад хүрч байгааг цорын ганцхан жишээнээс тодорхой харж болно.

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга
Моод Монголоор дуусдаг гэгчээр Дэлхийн эдийн засгийн хямрал биднээр дуусах бололтой. АНУ-д эдийн засаг сэргэж байна гэсэн сайхан мэдээ дуулдаж буй ч манай улсын хувьд хямрал ид эрчээ аваад хэцүү л байна. Ядаж байхад хямрал дээр дарамт ирнэ. Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар гэж төслийн мөнгө идэж сурсан нөхөр бий. Энэ эрхэм цахилгааны үнэ нэмэхгүй бол станцууд хэцүүдлээ гээд том дуугардаг болжээ. Ёстой дарамттай.

Загварын наадам ойртлоо

Загварын наадам ойртлоо
Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, шилдгүүдийг тодруулдаг "Гоёл" наадам ганцхан сарын дараа зохиогдох нь. "Шилмэл загварын ордон", Монголын дизайнеруудын холбооноос хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам өдгөө 22 дахь удаагаа болох гэнэ.
Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ авъяаслаг дизайнеруудын ур чадварыг гайхуулж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлж дүгнэх боломжтой “Гоёл-2010" наадам ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулагдах юм. Мэдээж хэрэг, уг наадмын шилдгүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа нь топ моделийн шалгаруулалт билээ.

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа
"Хэцүү анги" киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа.

-Гадуур танай киноны II анги хийгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл таржээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тийм үү. Ямарч байсан бидний хийсэн кино хүмүүст хүрч байна. Одоогоор хоёрдугаар ангиа хийнэ гээд зохиолоо бариад суусан юм алга. Гэхдээ энэ талаар яригдаж байгаа.

"Би ч бас найдаж байна"

УИХ-ын гишүүд бүхнийг мэдэгч мэргэн жараахай юу?
2010 оны улсын төсөв батлагдаад цөөн хонож байна. Төсөв тойрсон маргаан мэтгэлцээн хаа сайгүй өрнөж, тэр хэрээр Сангийн яамны боловсруулж, УИХ-ын баталсан төсвийн тухай хуулийн булхай олон нийтэд ил болсоор байна. Аливаа “но”-той бүхнээ нууж хаахаар санаархдаг манай мэргэн төр энэ удаад ч сурсан зангаа тавьсангүй.

“Ардчиллын өргөө” 20 давхар өндөр байх гэнэ

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг угтан АН-ын төв байрны суурин дээр баригдах “Ардчиллын Өргөө” цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12:06 цагт болохоор товлогджээ.
Өнгөрсөн хавар л газраа хувьчилж авч өөрийн гэсэн өмчтэй болсон тус нам хорин жилийнхээ түүхэн ой дээр хүзүүвчин дэх жижиг байшингаа шинэчилж шинэ өргөөтэй болохоор төлөвлөөд байгаа нь энэ.

Хадны мангаа

Хадны мангаа


Шуурхай ажиллаж чадсан Монголбанкинд талархал илэрхийлье. Арилжааны “Зоос” банк корпорацийн муу менежмент хийж байсан учир дампуурлаа. Эдийн засгийн хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөө дандаа муу байгаагүй. Хэн нь амьдрах чадвартай вэ гэсэн асуултын хариуг чухамдаа хямрал хэлж өгч байна. “Зоос” банк халуурч байгааг зарлаж, шууд эмчилгээ хийж эхэлсэн Монгол улсын Төв банкны бодлого зөв юм. Яг нэг жилийн өмнө “Анод”-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдож эхлэхэд Монголбанк харин өнөөдрийнх шиг шуурхай ажиллаагүй.

Баабар: Жаран найм

Баабар: Жаран найм
Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины Орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө Америк машиныг танигдахгүй болгосон “ориг” Орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт энд тэндээс түмэн хог цуглуулж байгаад өнөө Орос-Америкийн жаран долоогийн суурин дээр хулхи машин босгоно доо.

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна

Олон улсын худалдааг зохицуулагч байгууллагын сайд нарын бага хурал болж байна
Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ эдүгээ 153 орныг эгнээндээ нэгтгэсэн худалдааны хамгийн том бөгөөд нөлөө бүхий байгууллага болж чадсан. 153 орны худалдааны сайд нар энэ өдрүүдэд Женев хотноо ээлжит 7 дугаар бага хурлаа хийж байгаа юм.

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө
Монгол Улс нэн шинэ үеийн хөгжлийн ирээдүйгээ уул уурхайгүйгээр төсөөлөхгүй байгаа. Хариуцлагатай уурхай, зөв менежментийг дагасан бодит тооцоо энэ үед чухал байгаа юм. Стратегийн орд газрууд болон бусад асуудлаар Геологийн холбооны гүйцэтгэх захирал
Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

"Ливерпуль" аваргуудын лигийн шилдэг 16-д шалгарч чадсангүй

Өнгөрсөн мягмар гаригийн шөнө Аваргуудын лигийн V тойргийн тоглолтууд найман тоглолт болов.                  
      
"F" хэсэгт "Барселона" талбай дээрээ "Интер"-ийг 2:0-ээр төвөггүйхэн буулган авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Хасагдах шатанд шалгарахын тулд каталончууд ирэх сарын 9-нд Киевийн "Динамо"-ийн талбай дээр ялагдахгүй байх хэрэгтэй.

“Ванкувер- 2010” өвлийн олимпийн нээлт 1100 ам.доллар

Канадын Ванкувер хотод өвлийн олимп эхлэхэд 79 хоног үлдлээ.
Өвлийн олимпийн тасалбарууд аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн байна. Олимпийн нээлтийг A зэрэглэлийн суудлаас үзэхэд 1100 ам.доллар, B -730 ам.доллар, C- 550 ам.доллар, D- 175 ам.доллар юм байна.

Сээр Алекс Аврам Грантыг сургаж өглөө

Сээр Алекс Аврам Грантыг сургаж өглөө
Өнгөрсөн бямба гаригийн үдэш Английн премьер лигийн XIV тойргийн долоон тоглолт боллоо.
Энэ өдөр Лондоны "Челси"-гийн араас нэхэж яваа "Манчестер Юнайтед" "Портсмут"-ын талбайд зочлон тоглож, 4:1-ээр бут ниргэлээ. "Улаан чөтгөрүүд"-ийн довтлогч Уэйн Руни гурван гоол оруулж тоглолтын гол баатраар тодров. Гэхдээ хоёр гоолыг тэрбээр торгуулийн цохилтоос оруулсан. Дөрөв дэх гоолыг "МанЮ"-гийн амьд домог Райан Гиггз орууллаа.

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол
Монголын үндэсний олимпийн хороо, Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг "Бөртэ Чоно"наадам энэ сарын 22-нд болох гэж байна.
Уг наадам нь 2002 оноос уламжлал болж шилдэг тамирчдыг шалгаруулж ирсэн билээ. Анхны "Бөртэ Чоно"-ын эзнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорсон. Харин энэ удаа хэн шалгарах вэ гэдэг нь таавар хэвээр байна.