Thursday, December 3, 2009

"Ливерпуль" аваргуудын лигийн шилдэг 16-д шалгарч чадсангүй

Өнгөрсөн мягмар гаригийн шөнө Аваргуудын лигийн V тойргийн тоглолтууд найман тоглолт болов.                  
      
"F" хэсэгт "Барселона" талбай дээрээ "Интер"-ийг 2:0-ээр төвөггүйхэн буулган авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Хасагдах шатанд шалгарахын тулд каталончууд ирэх сарын 9-нд Киевийн "Динамо"-ийн талбай дээр ялагдахгүй байх хэрэгтэй.

Харин энэ хэсгийн "Рубин" "Динамо" Киевийн тоглолт 0:0-ээр өндөрлөж, Оросын өнгөрсөн улирлын аварга зургаан оноотой болж байна. Дараагийн тойрогт тэд "Интер"-тэй талбай дээрээ хүч үзнэ.

"Е" хэсэгт Английн "Ливерпуль" айлын талбайд Унгарын "Дебрецен"-ийг 1:0-ээр буулган авсан ч сүүлийн долоон жилийн түүхэнд анх удаа аваргуудын лигийн шилдэг 16-д багтаж чадсангүй. Учир нь энэ хэсгийн нөгөө тоглолтод Италийн "Фиоретина" Францын "Лион"-ыг 1:0-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарах болжээ.

Лондоны "Арсенал" энэ өдөр гэртээ Бельгийн "Стандарт"-ыг 2:0-ээр хожиж 1/8 шигшээд шалгарлаа.

Бусад тоглолтуудын хувьд "Рейнжерс" “Штутгарт”-д 2:0-ээр хожигдож, "Унирия" "Севилья”-г  1:0-ээр буулган авч, "Алкмаар" "Олимпиакос" 0:0-ээр тэнцжээ.

No comments:

Post a Comment