Thursday, December 3, 2009

Бусдаас ухаантай харх “төрүүлэв”

http://www.sciencecodex.com/test/sciencecodex-bf6p9948E8mY7D7q.jpg
Дэлхийн хамгийн ухаантай хархыг  Их Британийн эрдэмтэд “зохион бүтээв”. Hobbie-J гэж нэрлэсэн энэ харх ой санамжийн хувьд бусдаасаа гурав дахин илүү гэнэ.

Түүнийг илүү ухаалаг, ой санамж  сайтай болгохын тулд эхийн хэвлийд байхад нь генд нь өөрчлөлт хийжээ. Ой санамжийг хянадаг  NR2B  генийг  нь генетикийн материалаар хүчир­хэгжүүлсэн аж.

Туршилтыг удирдсан доктор Жое Зи Циен “Hobbie-J мэдээллийн маш удаан хадгалж чадна. Бид энэ аргыг ашиглан хүний санамжийг сайжруулах эм бүтээх бо­ломж­той гэдгийг туршилт харуул­лаа” гэжээ. Ой санамж алдагдах Альцгеймерийн өвчнийг судалдаг тэргүүлэх эрдэмтэд харханд хийсэн энэ туршилт ой тогтоолт муудах өвчнөөс урьдчилан сэр­гийлэх боломж олгох магадлалтай гэж дүгнэж байгаа юм.

No comments:

Post a Comment