Виктор Васильевичтай "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагч Ольга Павлович уулзаж, түүний амьдралд нь тохиосон баяр, гунигтай үйл явдал, хүнд хэцүү хэрнээ сонирхолтой сансрын нисэгч гэсэн мэргэжил, олон нийтийн үйл ажиллагааны тухай ярилцжээ.
Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ. Энэ нь оросын өмнөд хэсгийн хойд Кавказийн нутаг юм. Түүний аав нь орон даяар алдаршсан "Восход" адууны аж ахуйд ажилладаг байв. Тэнд сайн үүлдрийн, цэвэр цусны адуу үржүүлдэг байжээ. Тэднийх өнөр өтгөн, эвсэг гэр бүл байв. Виктор Васильевич хоёр эгч, ах, эмэгтэй дүүтэй. Тэрбээр 1941 онд 7 настайдаа сургуульд орох естой байсан ч, Эх орны дайн эхэлсэн тул сургуульд орж чадаагүй аж. Виктор Васильевичийнх фашистын булаан эзлэгчдийн бүсэлсэн нутагт оршин сууж байх үед буюу жилийн дараа тэрбээр сурагчийн ширээний ард суусан байна. Энэ нь 1942 оны наймдугаар сар юм. Их хүнд үе байсан. Ирээдүйн сансрын нисэгч хүүгийн ой тойнд үлдсэн зүйлийн талаар ярихдаа, Зөвлөлтийн цэрэг ухарч байх үед аж ахуйн бүх адууг зүүн зүгийн нутаг руу тууж амжаагүй юм.
Аж ахуйн адуу хээр талд тайван идээшилж байлаа. Бидний хэдэн жаал адуу харахаар тэнд очдог байв. Нэг өдөр биднийг адуун сүргээс холгүй байхад нисэх онгоцны чимээ гарлаа. Нисэх онгоц их нам дор нисч байсан тул биднээс арай ахмад нь далавчин дээрх хас тэмдгээр нь германы онгоц болохыг таньсан. Тэрбээр биднийг бутанд нуугд гэж хашгирсан. Бутанд дөнгөж нуугдахад пулеметоор шүршиж эхэлсэн. Фашистууд зөвлөлтийн адуу гэж бодсон уу, морьд руу тулган буудаж байлаа. Цэвэр цусны сайхан адуу талд хиаран унаж байсан. Бутанд суусан бид хэд айж мэгдсэн, адуунд харамсан уйлж суусан. Хэсэг хугацааны дараа германчүүд манай тосгоныг эзэлж, нутгийн оршин суугчид болон бүслэгдсэн, мөн олзлогдсон улаан армийн цэргүүдэд энэрэлгүй хандаж байсныг би харсан. Тосгоны оршин суугчдын бараг тал нь, тэдний дотор миний хоёр эгч устгах хүмүүсийн жагсаалтад орсон байлаа. Тэд комсомолын гишүүд байсан. Зөвлөлтийн цэрэг шуурхай давшсаны ачаар энэ аймшигт зүйл болоогүй. 1943 оны нэгдүгээр сард манай тосгон болон Кубанийн бусад нутгийг чөлөөлсөн юм. Виктор Васильевичийн сургуулийн он жилүүд
No comments:
Post a Comment