Thursday, December 3, 2009

Загварын наадам ойртлоо

Загварын наадам ойртлоо
Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, шилдгүүдийг тодруулдаг "Гоёл" наадам ганцхан сарын дараа зохиогдох нь. "Шилмэл загварын ордон", Монголын дизайнеруудын холбооноос хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам өдгөө 22 дахь удаагаа болох гэнэ.
Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ авъяаслаг дизайнеруудын ур чадварыг гайхуулж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлж дүгнэх боломжтой “Гоёл-2010" наадам ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулагдах юм. Мэдээж хэрэг, уг наадмын шилдгүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа нь топ моделийн шалгаруулалт билээ.
Өнгөрсөн жилийн "Гоёл-2009" наадмын топ моделиор "Мисс Монголия 2006 наадмын "Мисс модель" өргөмжлөлт, "Top model of the world" болон "Miss global city competation" уралдааны шагналт, загвар өмсөгч О.Уянга тодорч байсан удаатай. Харин энэ удаад хэн шалгарах бол.

No comments:

Post a Comment