
Саяхан эдгээр зүйлс олдсон гэж Шинжлэх ухааны түүхийн музейн захирал Паоло Галуцци мэдэгдэв. Ойрмогхон болсон дуудлага худалдаан дээр модон хайрцагт хийж хүрэн шилэн вааранд залсан ясыг худалдан авсан хүн тус музейн ажилтнуудад хандан юу болохыг нь тодруулах хүсэлт тавьснаар бүх зүйлийн учир тайлагдсан байна.
Дэлхий бол ертөнцийн төв биш, нарыг тойрон эргэдэг гариг гэсэн үнэнийг нээж, олон нийтэд дэлгэснийхээ төлөө сүм хийдийн хавчлагад өртөж байсан их эрдэмтэн Галилео Галилей 1642 онд өөд болсон юм. Өөд болсноос нь хойш 351 жилийн дараа буюу 1993 онд Ромын пап Иан Павел “дэлхий нарыг тойрон эргэдэг” нь үнэн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, их эрдэмтнээс уучлал гуйсан юм. Үхэр тэргээр явдаг тул үнэн их л хожуу ирдэг аж.
No comments:
Post a Comment