Өнгөрсөн бямба гаригийн үдэш Английн премьер лигийн XIV тойргийн долоон тоглолт боллоо.
Энэ өдөр Лондоны "Челси"-гийн араас нэхэж яваа "Манчестер Юнайтед" "Портсмут"-ын талбайд зочлон тоглож, 4:1-ээр бут ниргэлээ. "Улаан чөтгөрүүд"-ийн довтлогч Уэйн Руни гурван гоол оруулж тоглолтын гол баатраар тодров. Гэхдээ хоёр гоолыг тэрбээр торгуулийн цохилтоос оруулсан. Дөрөв дэх гоолыг "МанЮ"-гийн амьд домог Райан Гиггз орууллаа.
Өнгөрсөн жил "Челси"-г дасгалжуулж байсан Израиль мэргэжилтэн Аврам Грант "Портсмут"-д ирээд анхны тоглолтоо сээр Алекс Фергюссоны эсрэг хийж ийнхүү ялагдал хүлээв.
"МанЮ" 14 тойргийн дараах байдлаар 31 оноотой премьер лигийн хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.
Лондоны "Тоттенхэм" мөн л "Астон Вилла"-гийн талбайд зочлон тоглолоо. Лондончууд хэдийгээр илт давуу байсан ч тэнцээний ганц оноотой гэртээ харилаа. Тоглолтын 10 дахь минутад Агбанлахор эхний гоолыг оруулж, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч хоёрдугаар үеийн 77 дахь минутад Майкл Доусан хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлж чадлаа. "Астон Вилла"-гийн тоглогчид Доусаныг бөмбөг хүлээн авах үед гар хүрсэн хэмээн шүүгчтэй маргасан ч нэмэр болсонгүй.
Бусад тоглолтуудын хувьд "Уэст Хэм" "Бернли"-г 5:3, "Уиган" "Сандерленд"-ийг 1:0-ээр буулган авч, "Фулхэм" "Болтон", "Манчестер Сити" "Халл" багууд адилхан 1:1, "Блекберн" "Стоук" 0:0-ээр тэнцсэн байна.
No comments:
Post a Comment