Thursday, December 3, 2009

Монголын Боулингийн баг тамирчид зүүн азийн наадамд оролцохоор мордлоо

Мобикомын үйлчилгээг үзүүлэгч Ньютел ХХК нь Монголын боулингийн холбоотой хамтран ажиллаж байгаа билээ. Дэлхийн шилдэг брэнд болох Brunswick компаний тоног төхөөрөмж, аксоцеруудаар тоноглогдсон 6 замтай М-Боулингийн төвд Монголын Боулингийн холбооны шигшээ баг бэлтгэл сургуулилалтаа хийдэг юм байна.
Энэ сарын 03-наас 16-ны өдрүүдэд ХонгКонг улсад болох “Боулингийн зүүн азийн 5-р наадамд” Монголын баг тамирчид оролцохоор болсон юм. Багийн бүрэлдэхүүнд Монголын Боулингийн холбооны тамирчин Ж.Энхсайхан, Ш.Баатар М.Түвшинсанаа, С.Батзориг, Ц.Тэмүүлэн, В.Эрдэнэбаяр нар багтжээ.

Монголын Боулингийн холбооны удирлагалагууд, шигшээ багийн тамирчдыг Ньютел ХХК-ний удирдлага хүлээн авч уулзаж, баг тамирчдад амжилт хүслээ. Ньютел ХХК нь энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа Монголын боулингийн шигшээ багийг зохих хэмжээгээр ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм.
Мобикомын дараа төлбөрт хэрэглэгчдийн хамгийн үйлчлүүлэх дуртай М-Боулинг төвийн хамт олонд бэлтгэл сургуулилтаа ая тухтай орчин, хамгийн сүүлийн үеийн техник хангамжаар тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн зам дээр хийх боломж бүрдүүлж өгсөнд шигшээ багийн тамирчид маш их баярлаж байгаа хэлж байлаа.
Таны тэмүүлэл биднийг хөтөлнө.
Та бүхэн доорх линкээр дамжуулан Зүүн азийн 5-р наадмын тоглолтуудын хуваарь, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

No comments:

Post a Comment